zowolgoo

2012-01-15,
  Уруулын арьс маш нимгэн, тос, хөлс ялгаруулдаггүй, түргэн хатдаг учир зовхины арьстай адил нэн эмзэг юм. Уруулаа хэрхэн арчлах вэ Мэдрэлийн олон төгсгөл, судсууд уруулын гадаргад ойр орших тул мэдрэмтгий, улаан өнгөтэй болгодог. Уруулын гадаад төрхөнд эрүүл мэндийн байдлыг илэрхийлэх зүйл олон байдаг Жишээ нь: Гөлгөр, сайхан улаан уруул нь эрүүл саруулын гэрч байдаг бол хөхөлбий уруул нь зүрх-судас, уушигны өвчтэйн илрэл байдаг. Мөн уруул нь өөхний булчирхайгүй байдаг учраас чийгээр дутагдах хандлагатай болж хуурайшдаг. Тиймээс та уруулаа байнга арчилж байхгүй бол хуурайшсан уруул гадаад төрх үзэмжид нөлөөлөн, будаг хэрэглэсэн ч төдийлөн өнгө зүс засдаггүй. Та уруулаа арчлахын тулд дараах зөвлөгөөг анхааралтай уншаарай. УРУУЛ ХАТАХ ШАЛТГААН Уруулын арьс пигментээр хамгаалагдаагүй учир хурц нартай үед хэт ягаан туяаны нөлөөнд өртөмхий. Бодисын солилцооны алдагдал, В бүлгийн болон А, Е, С витамин дутагдсанаас уруул омголтож хагарч болно. Мөн их халуун болон хүйтнээс шалтгаалан уруул загатнаж, улаан толбо үүсч, цэврүүтэй болж, герпес /хомхой/ өвчин тусдаг. АРЧИЛГАА үүнээс сэргийлэхийн тулд бие махбодийн хамгаалалтын хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай. Зарим үед уруулын захаар комедон хэмээх батга төст зүйл гарч ирдэг. Эдгээр нь уруулын будагны найрлага дахь нефтийн гаралтай бодисуудын үр дагавар байдаг. Нефтийн бодисууд гэх талстлаг парапин, бичил талстлаг лаав, эрдсийн тос зэрэг бодис нь зөвхөн гадаад үзэмжинд нөлөөлөөд зогсохгүй, элэг, бөөр, тунгалгийн зангилаа зэрэгт хуримтлагдан эрүүл мэндэд их хөнөөл учруулдаг болох нь тогтоогдсон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ талаар сэрэмжлүүлсэн хэдий ч бүтээгдэхүүнийхээ өртгийг аль болох багасгах гэсэн гоо сайхны бараа үйлдвэрлэгчид нефтиэс гаралтай бодисыг ашигласаар л байна. Тиймээс та гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа хямдыг нь сонгохоос болгоомжилж найрлагад нь нефтийн гаралтай бодис орсон эсэхийг заавал шалгаж байгаарай.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax