taniltsuulaga

2012-01-15,
 Aвстрийн Иннсбрук хотноо залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадам өчигдөр орой нээлтээ хийлээ. Уг наадамд 70 орны 1059 тамирчин спортын долоон төрөлд 63 багц медалийн төлөө хүч үзнэ. Монгол Улсаас цанын төрлөөр Төв аймгийн тамирчин Д.Өсөхбаяр, тэшүүрийн төрлөөр Улаанбаатар хотын 1-р сургуулийн тамирчин А.Энх-Ариун нар оролцох юм. Өчигдөр нээлтийн ажиллагаанд Монголын багийн тугчаар Д.Өсөхбаяр хүү оролцлоо....